20260208-123029-file.jpeg

2026-02-08 12:30
Дархан-Уул аймагт иргэн их дээд сургуулийн диплом гаргуулах нэрээр 29.9 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллага хууль бус дипломыг хууль ёсны аргаар авахыг зөвлөж байна.

20260207-150020-file.jpeg

2026-02-07 15:00
Сар шинийн баярын үеэр зарим томоохон зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 9-16-ны хооронд уртасгасан цагаар ажиллах шийдвэр гаргалаа. Иргэдийн 58.4 хувь нь энэхүү шийдвэрийг дэмжсэн байна.

20260207-120032-file.jpeg

2026-02-07 12:00
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, гудамж, орон сууцны хорооллын цэвэрлэгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

20260207-113025-file.jpeg

2026-02-07 11:30
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Гэрлэх ёслолын ордон" болон Амгалан амаржих газрын үүсгэн байгуулагдсны 50, 60 жилийн ойг төрийн хэмнэлтийн дагуу тэмдэглэхийг зөвшөөрсөн байна.

20260206-190026-file.jpeg

2026-02-06 19:00
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт "Нэг сум-Нэг нуур" хөтөлбөрийн хүрээнд 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм барихаар төлөвлөж байна. Төслийн зорилго нь усны нөөцийг нэмэгдүүлэх, үер, ган, халиа дошины эрсдлийг бууруулахад оршино.

20260206-180046-file.jpeg

2026-02-06 18:00
Нийслэлийн түгээх сүлжээний кабелийн хамгаалалтыг уламжлалт тоосгоноос хуванцар материал руу шилжүүлж, насжилт уртасгах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай шийдлийг туршиж байна.