2021-05-28 13:31
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрбээр 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг Жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Унаган хайр киноны дуугаар нь олон нийт түүнийг мэдэх билээ. Л.Баяр










