“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.
Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын М.Уранцэцэгт нэг л зүйл дутуу байсан Олимпын наадмын медаль. Тэгвэл шинэхэн Хөдөлмөрийн баатар маань Токиогийн дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.
Тэрбээр эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээд Израилийн бөх Шира Широнаг өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм.
Харин хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Португалийн бөх Катарина Костатай оноолт таарч, цэвэр яллаа.