2021-05-25 14:44
Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байгаа бөгөөд уг тэмцээний эхний өдөр манай улсын гурван боксчин рингэнд гарсан юм. Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу байдлаар ялж, улмаар Киргизийн Мирлан Туркбай Уултай тулалдахаар хүлээж байна. 52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай өрсөлдсөн. […]










