“Токио 2020” олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазароватай оноолт таарч, 10:1 онооны харьцаагаар ялагдлаа.

Тэрбээр барилдааны эхний үед торгуулийн нэг оноо авсан ч хоёрдугаар үед Кыргызстаны бөх 10 оноо авч барилдааны цаг дуусахаас 54 секунд дутуу байхад цэвэр даралтад орж ялагдал хүлээв.

Ингэснээр тэрбээр энэ удаагийн олимпын наадмыг шагналт дөрөвдүгээр байранд орсноор өндөрлүүлж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн