Баянгол дүүрэгт хоёр байршлын газрыг чөлөөлсөн байна. Нийслэлийн газрын албанаас мэдээлснээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Ачтан-Элит” эмнэлгийн зүүн талаас орон сууцны 57 дугаар байр хүртэлх 0.3 км авто замын нөлөөлөлд өртсөн хоёр иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлсөн байна.
Тус замыг хоёр эгнээ зорчих хэсэг, хоёр талдаа явган хүний замтайгаар төлөвлөсөн бөгөөд газраа чөлөөлөөгүйгээс болж замын ажилд саад учраад байжээ. Одоо замын ажил саадгүй үргэлжлэн хийгдэх боломжтой болсон байна.
Мөн тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн баруун талын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй тоосгон 44 гарааш болон зургаан зөөврийн чингэлгийг нүүлгэж байгаа аж.