2021-05-18 13:11
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ. Ерөнхий сайд уулзалтын үеэр соёл, урлагийн салбар нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй салбар болохыг онцлоод, даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгын хомсдол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр […]










