2021-07-24 16:591min00

М.Уранцэцэг хагас шигшээд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

221088739_936477027197962_3435287013754760352_n (1)

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв. Урнаа өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа барсангүй.

Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдана. Урнаа өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй