2021-07-24 16:201min00

ОУОХ: Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

224129136_342288184216829_2480212092760042408_n

Токио хотод өчигдөр (2021.07.23) Зуны олимпийн нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгээ мэдэгджээ. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикистаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа.

Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпийн наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, ярилцлага өгөх, унтахаас бусад тохиолдолд маск зүүхийг шаардаж буй. Гэхдээ халуун өдөр сэрүүцэх зорилгоор бусдаас хоёр метрийн зайтай үед маскаа түр авахыг зөвшөөрч байгаа юм.

ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авсан эсэхийг хэлээгүй ч дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг сануулсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй