Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэгийн Олимпын мөнгөн медалийн төлөө хийх барилдаан 16:00 цагт эхэлнэ. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарах юм.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн дэлхийн дэвжээнээс хүртсэн медалийн цуглуулгад Олимпийн медаль дутуу байгаа. Токиогийн олимпын дэвжээнд өрсөлдөгчдөө ялсан түүний барилдааныг монголчууд сэтгэл догдлон хүлээж байна.