Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачлага дор “Хувьсгалчдын өлгий нутгаар 2021” холын зайн кросс гүйлт өчигдөр (2021.07.23) гараанаас гарлаа.
Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг сумаас гараагаа эхэлсэн энэхүү гүйлтэнд 25 тамирчин залуус оролцож байна. Тэд энэ сарын 27-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод барианд орох аж.
Кросс гүйлтийг Ардын хувьсгалын 100, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жил тохиож буй түүхт, тэгш ойн хүрээнд энэхүүзохион байгуулж байгаа юм. Эл үйл ажиллагаа нь бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, өсвөр үе, залуучуудын бие бялдарыг чийрэгжүүлж, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой гэж санаачлагчид мэдэгдсэн байна.