Европын эм бэлдмэлийн агентлаг (EMA) 12-17 насны хүүхдүүдэд Moderna-гийн Spikevax вакцин хийхийг сайшаан дэмжжээ.
Тус агентлагаас баасан гарагт “Spikevax вакциныг 12-17 насныханд 18 ба түүнээс дээш насныханд хийсэн журмын дагуу хэрэглэнэ” хэмээн мэдэгджээ. Moderna компанийн бэлдмэлийг хоёр тунгаар 4 долоо хоногийн зайтай хийдэг аж.
Үүнээс өмнө Европ тив Pfizer/BioNTech-ийн коронавирусийн вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг сайшаан дэмжсэн юм.
Европын холбооны гишүүн 27 улсад 200 сая европчууд бүрэн вакциндаа хамрагдаад байгаа нь насанд хүрсэн хүн амынх нь талаас илүү хувь нь гэсэн үг аж.
Эх сурвалж: Korrespondent.ne