АНУ-д баасан гарагт эм бэлдмэлд тэсвэртэй, Candida auris аюулт мөөгөнцрийн халдварын хоёр тохиолдол баасан гарагт илэрснийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нь мээгджээ.
Вашингтонд энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Удаан эмчлэх, хүнд өвчтэй өвчтөнүүдийн төвд мөөгөнцрийн халдварын 101 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин Техас мужид эмнэлгийн өвчтөнүүдийн дотроос 22 ийм тохиолдол гарсан гэнэ.
“Хоёр дэгдэлтээс 30 хоногийн дотор нас барах эрсдэл 30% байна. Гэхдээ Candida auris-ын харьцангуй нөлөө нь тодорхойгүй” хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр халдваруудын хоорондын холбоо илрээгүй байна. АНУ-д мөөгөнцөр анх удаа өвчтөнөөс өвчтөнд дамжсан гэж үзэж байна.
Candida auris нь хамгийн анх 2009 онд Японд илэрч байсан бол өдгөө 5 тивд бүртгэгдээд байна. Энэ мөөгөнцрийн дэгдэлт 2019 онд Их Британийн эмнэлгүүдэд гарахад 200 өвчтөн халдвар авч, 8 нь эндсэн юм.
Эх сурвалж: Mignews.com.ua