Өнөөдөр Монголын баг тамирчдаас ес нь олимпын дөрвөн төрөлд өрсөлдөнө.
08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөл энэ өдөр эхэлж О.Гүндэгмаа, Ц.Анударь нар цэц сорино. Хоёр тамирчин бусад орны 48 тамирчны хамт финалын наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө. Тус төрлийн финал 10:15 цагаас эхэлнэ. (Дамжуулах суваг: UBS, SBN, VTV)
09:15. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно. (Дамжуулах суваг: NTV, TV8, TM)
10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг жингийн хасагдах шат буюу шигшээ 32-т Л.Сосорбарам Узбекистаны Диора Келдиороватай барилдана. Тус жингийн барилдаанууд 10:00 цагаас эхлэх ба манай бөх дэвжээний долоо дахь барилдааныг хийнэ.
Мөн энэ өдөр 10:00 цагаас эхлэх жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү зодоглоно. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр Францын Килиан Ле Блү, Нигерийн Измаел Алхассане нарын ялсантай дэвжээний 15 дахь барилдааныг хийнэ.
Хоёр жингийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (Дамжуулах суваг: EDU, STAR, TV9)
13:00. Монголын 3х3 эмэгтэй шигшээ баг өдрийн хоёр дахь тоглолтоо ОХУ-ын багтай хийнэ. (NTV, TV8, TM)
17:18. Боксын эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат буюу шигшээ 32-т Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой хүч үзнэ. (NTV, TV8, TM)b