Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 килограмм жингийн барилдаан эхэллээ.
Манай улсын эмэгтэй тамирчин Л.Сосорбарамын 52 килограммд Узбекистаны тамирчин Диора Келдиороватай барилдаж, өчих мэхээр цэвэр ялж, гараагаа эхэллээ.
Одоо тэрбээр Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдах юм. Мөн тун удахгүй Монголын өөр нэг бөх Ё.Басхүү Беларусийн Д.Минкоутай барилдана.
12:30 цаг:
Л.Сосорбарам шөвгийн наймд үлдэхийн төлөө Швейцарын бөхтэй барилдаж, ялагдал хүлээв
Токио-2020 зуны олимпын наадам үргэлжилж байна.
Манай улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчин Л.Сосорбарам 52 килограммын барилдаанд шөвгийн наймд үлдэхийн төлөө Швейцарын Фабьен Кочертой барилдаж, ялагдал хүлээв.
Өрсөлдөгч Фабьен Кочерын тухайд энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай тамирчин бөгөөд 57 килограммд барилдаж байгаад жин бууж манай улсын тамирчинтай таарсан юм.
Барилдаан 3 минут 30 секундын турш манай улсын тамирчин Л.Сосорбарам илүүрхсэн бөгөөд барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд ороод вазари алдаж, ялагдлаа.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо