Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1513-т хүрч, 21-80 гаруй насны зургаан 7 хүн нас баржээ. Эмчлүүлж байгаа 2556 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Илэрсэн 1442 халдварын 501 нь нийслэлд, 1012 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 156737-д хүрлээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10279 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12058 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд:
- Хөнгөн – 6507
- Хүндэвтэр- 2893
- Хүнд – 909
- Маш хүнд – 201 хүн байна
Өвчлөл нийслэлд буурч, орон нутагт өссөн хэвээр байна. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдэж байгаа аймаг Дархан-Уул, Төв аймаг багтаж байна. Өнгөрсөн 24 цагт Дархан-Уул аймагт 4502 тохиолдол бүртгэгдсэн бол Төв аймаг 3838 тохиолдол бүртгэгдлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.