Монголын төмөр зам ТӨХК цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллаж, Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистикийг хөгжүүлэх талаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэнгэлтэй нар өнөөдөр уулзаж, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн тээвэр ложистикийн асуудлаар ийнхүү санал солилцжээ.
Түүнчлэн, төмөр замын төслийн өнөөгийн нөхцөл байдал, үүсээд буй бэрхшээлийг хамтдаа шийдэх арга замын талаар ярилцсан байна.