онгоц.jpg

2017-05-13 09:24
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яаманд Европоос Америк руу нисч ирж байгаа онгоцны салонд нөүтбүүк оруулахыг хориглох боломжийг хэлэлцэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын засаг захиргаа Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас ирж буй иргэдийг онгоцонд том хэмжээний гар утаснаас том гаджет, ухаалаг гар утас авч орохыг хориглосон билээ.

yk.jpg

2017-05-13 09:18
Францын долоо хоног тутмын шог сонин “Charlie Hebdo” ээлжит дугаартаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний 64 настай гэргий Брижитийн зургийг зурж тавьжээ. Эхнэрийг нь жирэмсэн болгон дүрсэлсэн уг зурагт “Тэр гайхамшгийг бүтээх болно” гэж бичсэн байна.

IPHONE.jpg

2017-05-13 09:10
Apple компанийн  iPhone шинэ гар утасны загвар   2-3 сараар хүлээгдэж худалдаанд гарах гэж байна. Энэ талаар Америкийн “Fortune” сэтгүүлд мэдээлжээ. Уг нь шинэ ухаалаг гар утас ирэх есдүгээр сарын эхээр гарна гэж тооцоолж байсан юм. Гэтэл дэлгэцний технологитой холбоотой хүндрэл үүссэн тул ирэх арваннэгдүгээр сард л гарах магадлал өндөр байна.

мммм.jpg

2017-05-13 09:05
Австри улсад улс төрийн орогнол хүссэн нэгэн цагаач Сирид 20 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа хорих ял сонсчээ. 27 настай энэ эр Хомс хотод болсон тулааны дараа шархадсан болон зэвсэггүй цэргүүдийг буудсан хэргээр буруутгагдсан байна. Энэ бол Австри улс Сирид цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгасан анхны тохиолдол юм. Ялтан этгээд Австрийн дүрвэгсдийн байранд байхдаа […]

tumurzam.jpg

2017-05-12 08:10
Германы төмөр замын хамгийн том компани болох “Deutsche Bahn” томоохон алдагдалд орох эрсдэл үүсээд байна. Штуттгарт хотын төмөр замын төв вокзалыг шинэчлэн засварлах, 56 км урт орчин үеийн шинэ зам барих “Штуттгарт-21” төсөл аюулд оржээ. Учир нь зам барилгын ажил эрхлэгчдэд Штуттгарт Ульмын хоорондох замын хэсгээс олдсон гүрвэлүүд саад болсон байна. Үнэндээ устах аюулд орж, […]

bna.jpg

2017-05-12 08:05
-Комигийн залгамжлагчдын тоонд Нью-Жерси мужийн амбан захирагч, Нью-Йоркийн цагдаагийн газрын экс дарга нарын нэр багтаж байна- Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дональд Трампыг Холбооны мөрдөх товчооны дараагийн тэргүүнээр хэнийг тодруулах бол хэмээн таамаглал дэвшүүлж байна. “Fox News”теле суваг л гэхэд таван нэр дэвшигчийг нэрлэжээ. Тус сувгийн таамаглалаар бол Тээврийн аюулгүй байдлын захиргааны дарга асан Жон Пистоле, […]

a1.jpg

2017-05-12 08:00
[starbox] Баруунд нэгэн үеийнхэн Нэгдсэн Вант улсын тагнуулч Жеймс Бондоор амьсгалж өсөж байхад Зөвлөлтийн хүүхэд залуучууд ч өөрсдийн гэсэн нэгэн баатартай байжээ. Энэ бол Макс Отто фон Штирлиц хэмээх нэрээрээ алдаршсан цэргийн тагнуулч юм. Энэхүү дүр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир ПутиныУлсын аюулгүйн хороонд орох эхлэлийг тавьсан уу? Зөвлөлтийн Жеймс Бонд түүнтэй огт адилхан байсангүй. Тэр эмэгтэйчүүд, […]

tangarag.jpg

2017-05-11 17:59
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Чэ БНСУ-ын Ин Ерөнхий сайдын суудлыг Чолла-Намдо мужийн захирагч Ли Нак Ёнд санал болгосон гэж Yonhap агентлаг мэдээлжээ. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ажиллагаа лхагва гаригийн орой явагдаж эхэлсэн байна. Лхагва гаригийн өглөө Өмнөд Солонгост болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Мун Чэ Ин нийт сонгогчдын 41.1 […]


2017-05-11 10:16
Өмнөд Солонгосын жүжигчин PSY-ийн Gangnam Style дуу 2012 онд дөнгөж гарсныхаа дараа алдартай болсон. Харин тэр шинээр “Gangnam Style-2” дууны клипээ бүтээж өчигдөр (2017.05.10)  YouTube  сувгаар үзүүлж эхэлжээ. Эхний дуу нь I LUV IT нэртэй. Дууны клипэнд Pen-Pineapple-Apple-Pen дууг зохиогч япон хөгжимчин Пико-Таро оролцон тогложээ. Хоёр дахь роликийг New Face зохиомжийн клип юм байна. Дуучны видеог нэг хоног […]

lavrov.jpg

2017-05-11 09:33
Ээдрээтэй асуудал их байгаа ч АНУ, ОХУ хоёр олон улсын чухал асуудлыг шийдвэрлэхэд хамтран туслах ёстой. Үүнийг хийх боломж харагдаж байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон нартай Цагаан ордонд уулзсаныхаа дараа мэдэгджээ. Москва, Вашингтон хоёр улсын түвшинд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг […]