АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсандаа “We” буюу “Бид” хэмээх үгтэй хамгийн богино жиргээг тавьснаа удалгүй устгажээ. Гэвч энэхүү жиргээ жиргээчдийн дунд хошигнох нэг шалтгаан болсон байна. Хэрэглэгчид Америкийн Ерөнхийлөгч үүгээрээ юуг илэрхийлэхийг хүссэн талаар таамаглал дэвшүүлж эхэлжээ. Үүнээс гадна зарим нь энэ жиргээг Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаан дахь хамгийн эв нэгдлийг илэрхийлсэн жиргээ болсон гэв.
Тэр ч бүү хэл зарим нь “Ерөнхийлөгчийн мессэж”-ийг дууны үгээр үргэлжлүүлж эхэлжээ. Тухайлбал, Британийн “Queen” хамтлагийн “We will rock you”, “We are the champions” дууны хэсэг болгожээ. “Трамп жиргээгээ хурдан устгасан нь үнэндээ би гэж бичих гэж байсантай холбоотой” хэмээн нэг жиргэгч хошигносон байна. Түүнчлэн зарим нь Трампын мэдэгдлийг минималист хэрнээ хамгийн их утга агуулгыг илэрхийлсэн үйлдэл боллоо гэжээ.
Э.ЗАЯА