Украинд үзүүлдэг санхүүгийн тусламжаа Вашингтон 68.8 хувиар багасгахаар төлөөлж буйг төсвийн төслийн талаарх баримтууд дээр тулгуурлан АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Киев, Өрнөд хоёрын харилцаа хүйтэрсэн нь юутай холбоотой хийгээд Украйныг ямар ирээдүй хүлээж буй талаар Украины Задлан шинжилгээ, менежментийн хүрээлэнгийн захирал Руслан Бортник ярьж байна.
–Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа бууруулах талаар Вашингтон яагад бодох болов. Энэ юутай холбоотой вэ?
–Хоёр шалтгаан байна. Эхнийх нь Америкийн дотоод байдал. Америк нөөц боломжоо дотооддоо хуримтлуулж, гадаад зардал, бусад оронд үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ хумих бодлого баримтлах боллоо. Ингэж хэмнэсэн мөнгөө өөрийн аюулгүй байдал, батлан хамгаалахад зориулж байна. Зөвхөн Украйнд биш бусад оронд үзүүлдэг тусламжаа ч хорогдуулж байна. Хоёр дахь шалтгаан нь АНУ-ын шинэ засаг захиргаа болон Киевийн эрх баригчдын итгэлцэл алдарсан явдал гэж би үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Киев ардчилагчдыг, Хиллари Клинтоныг илт дэмжиж, Дональд Трампын нэр хүндийг унагахыг оролдсон.
Түүнээс гадна Украйнд авлигатай хийж буй тэмцэл нь амжилт олохгүй, өөрчлөлт зогслоо. Эцэст нь Вашингтоны дэмжлэг багасав. Одоогоор энэ төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа, Америкийн санхүүгийн дэмжлэг шууд 70 хувиар уначихна гэж би бодохгүй байна. Үүнийг тэдний Ардчилсан намынхан эсэргүүцнэ, яагаад гэвэл дэмжлэгээ хорогдуулах нь Украины талаар явуулсан бодлогоо дампуурсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Украиныг Оросын эсрэг тэмцлийн зэвсэг гэж үздэг бүгд найрамдахчуудын зарим нь ч тэдэнтэй нэгдэнэ. Санхүүгийн дэмжлэг багасах нь багасна
-АНУ-ын Европын холбооны зүгээс Украинд үзүүлж буй дэмжлэгийг гурван жилийн өмнөхтэй харьцуулж болох уу?
-Гурван жилийн өмнө Порошенког өрнөдөд очиход алга ташиж угтсан. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах гэж хоёр сар гаруй хөөцөлдөөд чадаагүй л байна. Уг нь уулзана гэж хоёрдугаар сард амласан юм. Украинаас залхаж түүнд урам нь хугараад тодорхой хугацаанд хөндийрнө гэж бодсон шиг байна. Түүнээс биш Украиныг бүр мөсөн орхихоор шийдсэн гэж бодохгүй байна. Түүнийг Оростой сөргөлдөхлөө зэвсэг болгож цаашид ч ашиглана.
Украинд “сүүлчийн украин хүнийг амиа алдтал Америк, Оросууд хоорондоо байлдана” гэсэн наргиа яриа гараад байгаа шүү дээ. Украин өрнийн түншүүдийн хоорондын “бал сар” хэдийнэ дууссан. Одоо бидний харилцаа хайргүй хүнтэйгээ, хамтран амьдрах үедээ ороод байна.
-Петр Порошенкод өрнөд хэрхэн хандаж байна вэ. Тэрбээр тэндээс дэмжлэг хүлээхээ бүр больсон юм биш үү?
-Хоёр жилийн дараа Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас энэ хугацаанд Украины удирдлагыг солих эрсдэлтэй алхам Европын холбоо ч, АНУ ч хийнэ гэж бодохгүй байна. Одоогийн удирдлагад тэд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ тогтворгүй байдал бий болгосноор Орост найртай ханддаг хүчин засгийн эрхэнд гарч энэ хоёр улсын харилцаа сэргэчих вий гэсэн болгоомжилж байна. Ийм юм болгочихгүйн тулд мангасыг ч тэвчихэд өрнөд бэлэн байгаа.
-Гурав дахь Майданы тухай яриад байх болж. Түүнийг бий болгох боломж байгаа юу?
-Гурав дахь Майдан бий болох үндэслэл одоогоор алга. Өнгөрсөн өвөл харин нэлээн хүнд байлаа. Нийгмийн эсрэг чиглэсэн үнэ нэмэх санаачлагаар хэрэгжүүлсэн, удаан сунжирсан эсэргүүцлийн хөдөлгөөн гарах вий. Улс орны эрх мэдэл нэлээд тогтворжлоо. Гэхдээ л энэ тогтвортой байдал эмзэг байгаа болохоор радикал үзэлт бүлгүүд эрх мэдлийг хүчээр булааж авах магадлал бага ч гэсэн бий. Эрх мэдлийг булааж авах нь түвэгтэй биш, харин түүнийг тогтоож өрнөдөөр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг хэцүү. Хуйвалдаан хийхийг чухам энэ л хязгаарлаж байна даа.
-2014 онд Европт нэгдэх уриатай тэмцэл хийсэн. Одоо ч энэ үзэл санаа Украины нийгэмд хадгалагдсаар байгаа юм биш үү?
-Нэг талаасаа визгүй зорчдог дэглэмтэй болохыг хүсэгчид Европт аль болох гүнзгий интеграцлагчлагдахын төлөө тэмцэгчид хүн амын олонх биш, хүн амын 30 орчим хувь нь л үүнийг хүсэж байгаа болов уу. Тэд улс төрийн хувьд идэвхитэй байгаа. Сонгуульд байнга оролцогчдын тэн хагас орчим нь гэсэн үг. Украинд хүн амын 45-50 хувь нь сонгуульд оролцдог юм. Ийм маягаар тэд хүн амын олонхи биш хэрнээ улс төрийн бодлогыг тодорхойлж, өөрсдийн бодлыг бусдад тулгахыг оролдож байдаг юм. Одоо эдний дунд ч урам хугарсан байдал бий болж, Европ руу тэмүүлэх нь багассан. Майданыг дэмжсэн хүмүүст тэртэй тэргүй өөр зам байхгүй болсон. Европын интеграцаас татгалзана гэдэг тэдний хувьд олон хүн амиа өгсөн тэр үзэл алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Энэ бол тэдэнд сүйрэл гэсэн үг. Тийм болохоор тэдний байр суурь өөрчлөгдөнө гэж найддаггүй. Хүн гэдэг өөрийгөө зөвтгөхийг ямагт эрмэлзэж явдаг амьтан. Евро интеграцийг дэмжигчид одоо ямар нэг утгаар гурван жилийн өмнө хийсэн сонголтынхоо барьцаанд орчихоод байна.
-Өөрийгөө тусгаар хэмээн зарласан Домбассын болон Луганы БНУ цаг хугацаа өнгөрөх тусам Киевээс улам бүр хөндийрсөөр байна. Үйлдвэрүүдийг улсын болгож, гривний (Украины мөнгөн тэмдэгт) оронд рүбль хэрэглэж байна. Эдгээр газар нутгийг Киевийн хяналтанд буцааж авах боломж байна уу, байхгүй юу?
-Донбасс, Луганск салан тусгаарлахад Киев баяртай байгаа гэж би хэлэх байна. Үнэн хэрэг дээрээ бол өөр үзэл бодолтой гурван сая сонгогч зайгаа тавиад өгчихөж байгаа юм. Тиймээс хүмүүнлэг бодлогоо эрс өөрчилж, улс орондоо хүссэнээ хийх боломжийг эрх баригчдад олгочихсон гэсэн үг. Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх тухай ярьдаг ч Донбассыг эргүүлж авахыг үл хүсэгчид Киевт олон бий. Украины нийгмийн үндсэрхэг Европ руу чиглэсэн үзэл бодолтой хэсэг үнэндээ Донбассыг алтан амсартай тавган дээр тавиад аваад ирсэн ч цааш нь түлхэнэ. Эдийн засгийн хувьд нэгэнт салан тусгаарласан Киев харин дайн дэгдэх вий гэдгээс л болгоомжилж байна.
-Орос, Украин хоёр хэтдээ ойртох боломж бий гэж үзэж байна уу?
-Улс төрийн дээд хэсгийнхнийг сольсон тохиолдолд л ийм боломж гарч магадгүй. Зөрчилдөөнийг эхлүүлсэн хүмүүс түүнийг дуусгаж чаддаггүй юм шүү дээ.
Р.ЖАРГАЛАНТ
Руслан Бортник
Петр Порошенко АНУ-ын Конгрессын гишүүдийн дунд
1 comment
Америк хүн гэж ямар амьтан байнаа, өвөртлөж тэврэлцэх ч яамай, үнсэлцэж үлгэлцэа ч бүр цаашаа барьж үзэх юмсан. Бодоод байхад Америк гэдэг ихрийн цуглуулга шиг л юмуу даа.