Эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

2017-05-15 14:551min0
АТГ

Авлигатай тэмцэх газар  өнгөрсөн долоо хоногт (2017.05.08-12)  гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдүүлэг  хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.

Нийт 29 гомдол   шалгаж нэг хэрэгт эрүүгийн хэрэгс үүсгэн, долоо гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 20 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй