1.8 мянга орчим үнэт чулуугаар чимэглэсэн, XIX зууны титэм Францын Лион хотын шашны урлагийн музейгээс хулгайлагджээ. Хулгайч нар бямба гаригийн (2017.05.13) шөнө музей руу нууцаар нэвтэрч, гол үзмэрүүдийнх нь нэгийг хулгайлсан байна.
Хулгайд алдагдсан титмийг 1899 онд урласан бөгөөд Лион хотын тухайн үедээ баянд тооцогддог байсан гэр бүлийн бэлэглэсэн үнэт чулуу, сувдаар чимэглэжээ. Үзэмээр сая гаруй ам.доллараар үнэлэгдэж байв.
Музейн ажилтнуудын тэмдэглэснээр өнгөрсөн жил титмийн чулуу бүрийг каталогижуулсан болохоор олж авахад хялбар болсон гэжээ. Хулгайч нар титмээс гадна өөр хоёр үзмэр болох бөгж, аягыг авчээ.