Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр 110 хоног ажиллаа. Энэ хугацаанд тэрбээр Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, хэдэн арван холбооны прокурорууд тэдний тоонд Трампын эсрэг хэрэг эхлүүлж байсан хоёр хүнийг ажлаас нь халлаа. Хамгийн сүүлчийн дуулиантай халалт нь Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комийг ажлаас нь зайлуулсан явдал болов. Түүний шийдвэр бүр нь хямрал гаргахаар байсан юм. Гэтэл Комийг огцруулсан нь огт өөр сэтгэгдлийг төрүүлэв. Олон нийтийн сэтгэгдэл ямар байхыг гайгүй мэддэг Трамп Комийг огцруулахдаа юу бодсон бол? Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа дөнгөж долоон хувийг өнгөрөөгөөд байгаа Трамп хэд хэдэн ноцтой алдаа гаргасан бололтой юм. Жишээлбэл:
1. Тэр Ардчилсан намынхан дүр эсгэн шүүмжилнэ гэж бодсон байх
Ихэнхи ардчилагч нар нэн ялангуяа Хиллари Клинтон Комийн “улаан фэн” биш нь нууц биш. Ардчилсан намынхан хэрвээ Коми 2016 оны аравдугаар 28-нд Конгресст Хиллари Клинтоны цахим шуудантай холбоотой хэргээр мэдэгдэл хийгээгүй бол Клинтон Ерөнхийлөгч байх байлаа гэж хэлсэн. Тэд тэгж ч бодож явдаг юм билээ. Хиллари ч үүнийг өөрөө ярьсан байгаа.
Ардчилсан намын дээд удирдлага нь Комийг хожим ихээхэн шүүмжилсэн билээ Байдал ийм байсан ч Комийг халсан явдал нь Дональд Трампын улс төрийн зорилгоор хийсэн үйлдэл гэсэн шүүмжлэл өрнөж байна. Комийн халсан нь зөвхөн Ардчилсан нам ч биш Бүгд найрамдах намын дотор зөрчил их байгааг харуулж, Трампыг чиглэсэн хүчтэй шүүмжилэл өрнөж байгаа аж.
2. Бүгд найрамдахчууд бүгд дэмжинэ гэж Трамп хүлээж байв
Комийг халагдахад АНУ-ын Сенатын олонхийн лидер Митч Макконнелл Трампыг дэмжин “Ардчилагч нар хороо гаргаж байна” хэмээн хэлсэн ч Бүгд найрамдахчуудын олон сенаторууд ийм шийдвэрт чочирдсон байв. Спикер Пол Райан бараг нэг хоног чимээгүй байснаа Макконнелл шиг Ерөнхийлөгчөө дэмжлээ. Комийг халсан нь учир утга муутай болж таарлаа гэж үзсэн олон ч хүн уг энэ шийдвэрийг шүүмжилжээ.
3. Клинтоныг хамгаалалт шиг үзээд өөрийгөө хуурлаа
Клинтоны хэргийг Коми эхлүүлээд хэдхэн хоног өнгөрч байхад буюу аравдугаар сарын 31-нд Трамп дараах мэдэгдлийг Конгресст хийсэн байв. Тэр “Би үнэндээ Комигийн долдугаар сард олон нийтэд мөрдөн байцаалт дууссаныг зарласантай нь санал нийлэхгүй байна. Гэхдээ тэр өөрийн нэр хүндээ буцаах алхам хийлээ гэж би та нарт хэлье. Тэр түүнийгээ буцаалаа. Тэр хатуу зогсох ёстой байсан юм. Учир олон хүн түүнийг буруу юм хийж байгаа гэж байгаа. Гэхдээ түүний хийсэн зүйл зөв” гэсэн байлаа. Найм хоногийн дараа тэр Клинтоныг ардаа орхин сонгуулиар ялан гарч ирсэн юм.
4. Хэрэгт Жефф Сешнсийг татан оруулж, хууль зүйн албанд итгэх итгэлийг сулруулав
Алабама мужийн сенатор асан Жефф Сешнс аль эртнээс Дональд Трампын талыг барьсан хүн билээ. Тэрбээр сонгуулийн кампанийн явцад Дональд Трампын талд тууштай зогссон нөлөө бүх хамтран зүтгэгч нь байв. Түүнийг Ерөнхий прокуророор батлах хуралдаан дээр тэр өмнө нь Оросын Элчин сайд Кисляктай холбоотой байснаа хэлээгүй юм.
Оросын Элчин сайдтай уулзаж байсан мэдээлэл нь шинэчлэгдэн гарч ирсний дараа Сешнс сонгуулийн ажиллагаанд оросууд хутгалдан оролцсон гэх хэргийн мөрдөн шалгалтад оролцохоос өөрөө татгалзсан байлаа. Гэтэл Комийг халсан шалтгааныг тайлбарлах үеэр тэр гэнэтхэн тодорч эхлэв. Трампт ирүүлсэн захидалд тэрбээр “Холбооны мөрдөх товчоонд шинэ гараа хэрэгтэй” гэсэн байв.
М.ЭРДЭС