-Франц хэдэн жилийн дараа өөрийн гэсэн тэргүүн хатагтайтай боллоо-
Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар Франц шинэ залуу Ерөнхийлөгчтэй болсноос гадна өөрийн гэсэн тэргүүн “мадам”-тай боллоо. Ингээд Брижит Тронье дэлхийд алдартай франц стилийг өөрийнхөө өнгөөр хэрхэн танилцуулах бол гэсэн хүлээлт үүсэж байгаа юм. Энэ нь түүнийг Тэргүүн хатагтайн статусаас илүү сонирхолтой нэгэн болгож харагдуулах болов.
Франц орон гурван жил тэргүүн хатагтайгүй байсан. 2014 онд Франсуа Олландаас Валери Триервайлер гэдэг хамтран амьдрагч нь салсан билээ. “Урагшаа!” хөдөлгөөний лидер Эммануэль Макрон Ерөнхийлөгч болсноор Елисейн ордон дахь тэргүүн хатагтай эзэнгүй орон зайг Брижит эзэлж буй юм. Энэ ер бусын гайхалтай эмэгтэй хэдэн сарын турш олны анхааралд байсан. Ухаантай, сэргэлэн, эрч хүчтэй стильтэй энэ эмэгтэй өөрөөс нь өмнө Тэргүүн хатагтай байсан эмэгтэйчүүдээс эгчмид нь. Ганцхан Бернадетт Ширак л түүнээс насаар ахмад нь байв. Тэр одоо 64 насандаа франц стилийн шинэлэг дэгжин, тансаг төлөөлөгч болж буйгаараа хамгийн их анхаарал татаж байгаа хүний тоонд зүй ёсоор багтаж байна.
Хүрэн арьс, урт хөл нь түүнийг хэвлэлийн нүд гялбам хуудаснаас мөддөө салахааргүй болгожээ. Ерөөс түүнийг багш байсан гэхээс илүүтэйгээр загвар өмсөгч байсан гэвэл зохилтой. Сүүлийн жилүүдэд түүний хувцаслалтад богино даашинз, скинни жийнс, ганган аксессуарууд давамгайлах болсон. Харин одоо түүнийг франц Жейн Фонда хэмээн нэрлэх болсон байна. Ийн нэрлэсэн нь тэднийг хоорондоо адилхан уу, үгүй юу хэмээн жишсэн хэрэг огт биш. Америкийн кино од өөрийн 79 насандаа жинхэнэ гоо үзэсгэлэнд нас хамаагүй гэдгийг Тэргүүн мадам шиг харуулж чадсанд шинэ нэрийн учир нуугдаж буй аж.
Макроны сонгуульд ялах боломж өдрөөс өдөрт нэмэгдэх тусам хэвлэл мэдээлэл Брижитийн стильд анхаарах нь нэмэгдэж байв. Энэ эмэгтэй онцын хүчин чармайлт гаргалгүйгүйгээр энгийн мөртлөө дэгжин харагдах увидастай аж. Эмэгтэй хүн хувцасны шүүгээндээ хийсэн замбараагүй өрөөстэй хувцаснаас гарын доорх юмсыг аваад өмссөн гэмээр хөнгөн стилийг франц гэж нэрлэдэг. Франц эмэгтэйчүүд хувцсанд баригдана гэж үгүй. Францад өөрт нь таалагдах бүгдийг л зохицуулаад хэрэглээд байдаг юм.
Хэрвээ Францын тэргүүн хатагтай дэгжин үнэтэй тансаглалд дуртай гэвэл тэр нэн түрүүнд Louis Vuitton брэндийн аксессуарт гарч ирнэ. Брижит далайн эсвэл цайвар өнгийн цүнх зүүсэн байх нь их харагддаг. Алдартай брэнд хариутай. Louis Vuitton ордны Ерөнхий захирал Дельфина Арно хатагтайд олны өмнө гарах хувцсаа сонгоход нь тусалдаг. LVMH компанийн вип-сервис түүнд түр хугацаагаар хувцсаа зээлдүүлэх гэх үү түрээслүүлнэ. Зээлдсэн хувцас хунар нь бүтгэлтэй бөгөөд байнга дэлгүүрт нь буцаагддаг гэж Макроны хүрээнээс ярьсныг Le Figaro сонинд бичжээ. Энэ нь бас Макроныханд тус болж байгаа юм. Брижит үнэтэй хувцас хунар худалдан авдаг гэвэл францчууд Ерөнхийлөгчдөө итгэлгүй болох талтай.
Брижит загварын ертөнцтэй холбоо сайтай байдаг нь эртнээс улбаатай гэнэ. Брижитийн стиль нь улстөрчийн эхнэр болсноор бүрэлдсэн юм биш. Тэр хэн юу хэлэхийг үл анзааран өөрийн дуртай хувцаа өмсдөг нэгэн. Түүгээрээ тэр загварын зоригтой стиль, гангараагаа бүтээж байгаа юм. Энэ бүхэн улстөрч эмэгтэйчүүдийн стилийн шинэ хандлагыг эхлүүлж ч магадгүй.
Францчууд түүнийг хэрхэн хүлээн авна вэ?
Тэрбээр ердийн эмээ нараас огт өөр. Бас гучин настан байж чадахгүй нь ойлгомжтой” хэмээн нэгэн франц эмэгтэй түүний талаар L’Express чуулга дээр хэлж байжээ. Гэхдээ олонхи Брижитийн талаар эерэг сэтгэлгээтэй. “Энэ эмэгтэй рок-н-роллын сод төлөөлөл болох нэгэн. Тэрбээр би 63-тай ч богино банзал өмсөж чадахгүй гэж хэлэхгүй гэсэн байдаг. Арванхоёр см-ын өсгий, арьсан брюк, ханцуйгүй даашинз гээд бүгдийг өмсөх эр зориг түүнд хангалттай. Гайхалтай эмэгтэй” гэж Парисын нэгэн уран сайхны захирал Дельфин де Канкод тэргүүн хатагтайнхаа тухай L’Express сонинд ярьсан байлаа.
Эх сурвалж: Bob Edme/AP.