-Хамтын ажиллагаа, ил тод байдал, нийтийн оролцоо, харилцан ашгийг дагуулсан Торгоны замын форум эхэллээ-
“Нэг бүс-нэг зам” нь энгийн нэг форум төдий биш юм. Харин хэтрүүлэггүй, Бээжингээс сүүлийн жилүүдэд явуулж буй гадаад бодлогын гол төсөл юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин хятад бараа бүтээгдэхүүн хэдэн зууны турш Европ руу гарч байсан домогт Торгоны замыг ийнхүү жишээ болгон татсан нь энэ. Ингээд 2013 онд “Шинэ торгоны зам” байгуулснаа албан ёсоор зарласан билээ.
Тус улс Евразид худалдааны шинэ маршрут, өөрөөр хэлбэл боомт, төмөр зам, авто зам бариха хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Энэ бол үнэхээр гайхалтай санал. Энэ удаад Бээжин хотноо дэлхийн нийт ДНБ-ий гуравны нэгийг бүтээдэг хэдэн арван улсын төлөөлөгч цугларч буй юм. Харин улс орон, Засгийн газрын тэргүүнүүд гээд дээд түвшний 30 орчим хүн иржээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин форумыг нээж хэлсэн үгэндээ “Хэдэн мянган бээрийн зайд, хэдэн мянган жилийн турш эртний торгоны зам нь энх тайванч, хамтын ажиллагааг бий болгож, нээлттэй, олон нийтийн оролцоотой, харилцан бие биенээ таньж мэдсэн, харилцан ашигтай харилцааг бий болгож ирсэн. Торгоны замын хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр их” гэж тэмдэглэжээ.
14.5 тэрбум ам.доллар гаргана
Хятад улс Торгоны замын санд 100 тэрбум юань буюу 14.5 тэрбум ам.доллар гаргана гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлтийн үеэр хэлсэн байна. Уг санд 2014 онд хөгжиж буй орнуудын дэд бүтцийн төслийг дэмжихэд зориулан байгуулжээ. “Бид хамтын ажиллагааны нээлттэй тавцанг байгуулж дэлхийн нээлттэй эдийн засгийг дэмжих ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна Хятадын хоёр банк 380 тэрбум юань буюу 55 тэрбум ам.долларыг “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хөгжүүлэхэд зориулж, зээл хэлбэрээр гаргахаар болжээ.