жолоо.jpg

2017-09-06 11:58
Филадельфи хотод автомашинтай эмэгтэй гудамжны үдэшлэгт байсан хүмүүс рүү дайрчээ. Энэ хэргээс болж найман хүн гэмтсэн байна. Тэдний дотор нэг жирэмсэн эмэгтэй байжээ. Цагдаа нар жолооч эмэгтэйг согтуу үедээ машин барьсан хэмээн буруутгасан боловч тэрбээр тормоз нь ажиллагаагүй болсноос осол гаргасан гэжээ.

Сауд.jpg

2017-09-06 11:15
[starbox] Түрүүч нь http://updown.mn/23563.html Саудын Арабын хааны удмын хүн байна гэдэг хүнд, бас тун аюултай. Сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн хунтайж амиа алдаад байгаа нь Саудын хаанчлал ямар хямралд орсныг гэрчилж буй юм. Энэ тухай нийтлэлч Владимир Тихомировын нийтлэлийг товчлон хүргэж байна. …Сонирхолтой  нь “залуу хунтайж нар”-ын тэргүүлэгч нь Абдул-Азиз хааны 20 дахь хүү, хаан ширээ […]


2017-09-06 11:10
Умард Солонгосоос Швейцарьт суугаа Элчин сайд Хан Тэ Сон өчигдөр (2017.09.05) Женев хотноо болсон Зэвсэг хураах асуудлаарх олон улсын бага хурлын үеэр “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Бид АНУ-д илүү олон “бэлэг барих” болно” гэж мэдэгжээ. Уг хуралд оролцсон 30 гаруй улс орны төлөөлөгчид тус улсыг өнгөрөгч ням гаригт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн явдлыг […]

Сталон.jpg

2017-09-06 10:59
Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне 71 насандаа таалал төгсжээ. Түүнийг бид “Роки”, “Рембо” зэрэг адалт явдалт кинонуудаар нь сайн мэдэх билээ. Гэвч харамсалтай мэдээлэл цацагдсан даруйд түүний шүтэн бишрэгчид цочролд оржээ. Тодруулбал, Алдарт жүжигчин Сильвестр Сталлоне энэ сарын 4-ний өглөө арваннэгэн цагийн үед амьсгал хураасан байна. Энэхүү эмгэнэлт мэдээллийг түүний төлөөлөгч өчигдөр албан ёсоор зарласан […]

Хятад.jpg

2017-09-05 18:03
Хятадын өмнөд хэсгийн Шиамен хотод БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ)-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэллээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцогч орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хамтдаа зургаа авахуулсан байна. Үүний дараа тэрбээр Владимир Путин, Мишель Темер, Нарендра Моди, Жейкоб Зума нартай дэлхийн эдийн засаг, даяаршлын эдийн засгийн удирдлага, олон улсын болон бүс нутгийн зөрчилдөөний […]

тайвань.jpg

2017-09-05 17:35
Тайванийн Ерөнхий сайд Линь Цюань тун ойрын хугацаанд огцорно гэж даваа гарагт Тайванийн төв мэдээллийн агентлагаас мэдээллээ. Харин сайд нарын танхимын шинэ тэргүүнээр Тайнань тусгай хотын захиргааны дарга Лай Циндэ ажиллах гэнэ. Тэрбээр ирэх баасан гарагт гэхэд Ерөнхий сайд болно гэсэн байна. Гэхдээ ямар шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийж байгаа тухай мэдээлэл алга байна.

Дональд-Трамп-1.jpg

2017-09-05 12:02
WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ямар нөхцөлд огцрох вэ гэдгийг мэдэгджээ. Түүний үзэж буйгаар Дональд Трамп Пхеньянаас болж Бээжинтэй худалдаагаа зогсоох шийдвэр гаргасан нөхцөлд Ерөнхийлөгчийн суудалгүй хоцорно гэжээ. “БНАСАУ Хятадтай нийт худалдааныхаа 90 хувийг хийдэг. Хэрвээ Трамп Хятадтай 650 тэрбум ам.долларын худалдаагаа зогсоовол тэр дор нь арчигдах болно” гэж Ассанж Twitter […]

999-2.jpg

2017-09-05 11:12
“Исламын улс” алан хядах  бүлэглэлийн талд дайтаж байсан гадаадын хөлсний 1300 цэрэг Мосул хотоос баруун тийш Талль-Афар хотын төлөөх тулааны үеэр Иракийн засаг захиргаанд бууж өглөө. Энэ тухай “Shafaaq.com” портал мэдээллээ. Дайчдын дунд Орос, Франц, Их Британи, Афганистаны иргэд олон байсан аж. Үүнээс өмнөхөн Иракийн дайчид Талль-Афарт 2000 дайчныг устгасан байна. Тэдний зарим нь амиа […]

Хойд-Солонгос.jpg

2017-09-05 10:16
АНУ, Хятадын газар газар хөдлөлт судлалын мэдээлснээр Солонгосын хойгт болсон хоёр дахь газар хөдлөлтийн улмаас БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөг туршсан хоолой нурсан гэнэ. Энэ тухай Америкийн цөмийн аюулгүй байдлын шинжээч Кэтрин Дилл мэдэгдсэн байна. Ийнхүү полигон нурсан нь Хойд Солонгост болж буй үйл явдалд дүн шинжилгээ хийхэд үнэтэй мэдээлэл болж байгаа гэнэ.