Энэ долоо хоногийн эхээр (2017.09.04) фэйбүүкийн R.I.P. Sylvester Stallone хуурамч хаягаас Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонег нас барсан тухай мэдээлэл цацагджээ. Энэ мэдээлэл маш олон хүнд хүрч, нэрт жүжигчний фэнүүдийг гонсойлгоод байна. Сильвестр Сталлонег нас барсан гэх эмгэнэлт мэдээнд харамссан иргэд мэдээллийг олноороо шэйрлэж, мэдээ мэдээллийг en.mediamass.net сайт олон нийтэд дамжуулаад байна. Гэвч ийм явдал болоогүй, жүжигчин эсэн мэнд байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв. (2016.09.06)
Гайхалтай нь 2016 оны есдүгээр сарын 04-нд Сильвестр Сталлоне нас барлаа гэсэн цуурхал мөн тарж байжээ. Энэ мэдээлэл жүжигчний фэнүүдийг шоконд оруулж, олон нийтийн сүлжээнд маш их эмгэнэл тархаж эхэлсэн тул нэрт жүжигчин ийм явдал болоогүй гэдгээ мэдэгдэн, Оросын боксчин Сергей Ковзалев болон охинтойгоо авахуулсан зургийг нийтэлж байжээ.