Лондоны “Grenfell Tower” цамхагт гарсан галаас амьд үлдсэн хүмүүсээс доод тал нь 20 хүн амиа хорлохыг завджээ. Энэ тухай ВВС агентлагаас мэдээлжээ. Тус цамхгаас амьд үлдсэн олон хүн одоог хүртэл шатаж буй барилга, хүмүүс хэрхэн үхэж байсан зэргийг мартаж чадахгүй байгаа гэнэ. Тэд хэдийгээр азаар амьд үлдсэн ч галд амиа алдсан дотны хүмүүсийнхээ дэргэд буруутай мэт санагддаг болсон гэжээ.