Бразил улсын Ерөнхий прокуророос тус улсын өмнөх хоёр Ерөнхийлөгчийн эсрэг хэрэг үүсгэхээр болжээ. Энэ тухай Globo агентлаг мэдээлсэн байна. Дилма Руссефф, Лула да Силва болон хэд хэдэн сайд, сенатч нарыг үгсэн тохиролцож гэмт үйлдэл зохион байгуулсан гэж буруутгасан байна. Хэрвээ тэд буруутай нь тогтоогдох юм бол найм хүртэл жилийн ял эдлэх аж.
Өнгөрсөн онд Дилма Руссеффийг төсвийн алдагдлыг нуун дарагдуулсан, парламенттай зөвшилцөлгүйгээр хөрөнгийг шинэчлэн хуваарилсан хэмээх буруутгаж, огцруулсан билээ. Эдгээр үйлдлийг Бразилд эрүүгийн гэмт хэрэгт тооцдоггүй. Харин Лула да Силваг эрүүгийн зургаан зүйл заалтаар буруутгасан байна. Түүнд авлига, мөнгө угаасан хэргээр есөн жил хагасын хорих ял оноосон. Түүнчлэн Силваг ойрын 169 жилийн хугацаанд төрийн албан тушаал хашихыг хоригложээ.