Шотландын чихэр үйлдвэрлэгч хамгийн том компани “Barry Callebaut”-аас сүүлийн 80 жилд анх удаа шинэ буюу дөрөв дэх сортын шоколад гарган авсныг мэдэгдлээ. Өдгөө сүүтэй, хар, цагаан шоколадны эгнээнд хүрэн улаан өнгийн шинэ төрөл нэгдэн орж байна. Шинэ шоколаданд хүрэн улаан өнгийн какаоны үр ашигладаг учраас жимсний өнгөтэй, шүүслэгдүү болдог аж. Энэ бол 1930-аад онд цагаан шоколад гарган авснаас хойших анхны нээлт гэнэ.