11-11.jpg

2017-11-13 23:53
“Alibaba” Хятадын интернэтийн компани Ганц биечүүдийн өдрөөр 160 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын бараа худалдаж, дээд амжилт тогтоолоо. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.   Хятадад Ганц биечүүдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлгүүрүүд 24 цагийн турш хямдралтай худалдаа зохион байгуулж, компанидаа асар их хэмжээний ашиг авч ирдэг билээ. Энэ […]

workers.jpg

2017-11-13 23:49
ХБНГУ-ын Засгийн газар дахь эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн дарга Кристоф Шмидт Welt am Sonntag-т өгсөн ярилцлагадаа Герман улс компаниудынхаа өрсөлдөх чадварыг дэмжихийн тулд ажлын илүү уян хатан графикт шилжих хэрэгтэй гэжээ. “Ажлын өдөр оффист өглөө эхлээд оффисоос гарч явдаг төсөөлөл хуучирсан” хэмээсэн байна. Түүнчлэн дэлхий ертөнцөд цифрэн технологи нэвтэрсэн энэ үед арга барилаа өөрчилж, ажилтнуудаа […]

gazar-1.jpg

2017-11-13 23:30
Ираны баруун хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 61 хүн амиа алдаж, 300 хүн шархаджээ. Үүнээс гадна Иракт дөрвөн хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо цаашид ч өсөж болзошгүй байгаа ажээ. Уг газар хөдлөлт иргэдийг сандралд оруулж, хүмүүс гэрээсээ гудамжинд гарч ирсэн байна. Иракийн нийслэл Багдад хотын лалын сүм чанга яригчаар дамжуулан мөргөл, […]

trump-putin.jpg

2017-11-13 23:29
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Жон Бреннан CNN сувгийн эфирт өгсөн ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн төрийн тэргүүн Дональд Трампыг айлгасан байж болзошгүй гэжээ. Студид Трамп, Путины Вьетнамд хийсэн уулзалтын талаар маргаан өрнөсөн байна. Энэ үеэр Бреннан Путиныг Америкийн төрийн тэргүүний бялдуучилдаг сул талыг ашигласан байж магадгүй гэсэн байна. Түүнээс гадна Трамп Оросын […]

spicy-1.jpg

2017-11-13 23:26
Их Британийн алдарт “Spice Girls” хамтлаг ирэх онд шинэ цомог бичүүлэхээр нэгдэнэ. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Sun”-д мэдээлжээ. Энэхүү саналыг хамтлагийн нэг гишүүн Мел Си гаргасан гэнэ. Үүнээс гадна хамтлагийн бүрэлдэхүүнд эргэн ирэхийг байнга эсэргүүцдэг Виктория Бекхэм ч нэгдэх гэнэ. “Таван бүсгүй энэ яриаг өнгөрсөн зунаас нууцалсан бөгөөд 2018 онд нэгдэхэд бүгд […]

karakas-1.jpg

2017-11-13 23:24
Венесуэльд Лениний хөшөө нээлтээ хийлээ. Ёслолын ажиллагаа Боливарын өргөн чөлөөнд болсон байна. Цугласан олон Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн уулзалт, жагсаалт зохион байгуулжээ. Хөшөөний нээлтийн үеэр “Өдгөө Ленин Фарабундо Марти, Сандино, Хо Ши Мин, Сапата, Мануэла Саэнс, Артигас нартай хамт зэрэгцэн орших болно. Тэд бүгд бидний өчигдөр, өнөөдрийн тэмцлийн бэлгэдэл билээ” хэмээн Үндэсний түүхийн судалгааны […]

11-11.jpg

2017-11-11 11:11
Хятадын интернэтийн Alibaba компани хүссэн хүн бүрийг архиныхаа бүх насны хэрэгцээг хангах боломж олгож байна. Энэ нь ердөө 11111 юанийн үнэтэй аж. Үнийг дан нэгтээр тэмдэглэсэн нь ч учиртай. Яагаад гэвэл энэхүү хямдралтай худалдаа Ганц бие хүмүүсийн өдрийн хүрээнд зарлагдаж байгаа юм. Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятад даяар тэмдэглэдэг баяр юм. […]

Corruption.jpg

2017-11-10 15:57
“Авлига” гэдэг үг 2017 он Бразилийн үр дүнг хамгийн сайн тодорхойлж байна. Cause консалтинг компаниас иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнд ийм дүгнэлт хийжээ. Судлаачид гурван үе судалгаа явуулсан байна. Эхлээд 9000 орчим бразилийг өнгөрч буй оны байдлыг ямар үг илүү тусгаж байгаа талаар асуулга авсан байна. Хоёрдугаар үед санал асуулгад социологийн салбарын мэргэжилтнүүд, улс […]

trumpoo.jpg

2017-11-10 13:10
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Хятадад хийх албан ёсны айлчлалын дараа нөхөртэйгөө Вьетнам, Филиппинд очихгүй, шууд АНУ руугаа буцна гэж CNN мэдээлжээ. Тэргүүн хатагтай яг ямар шалтгаанаар нөхрөө дагалдан явахгүй болсон тухай мэдээлээгүй байна. Мелания Трамп Азийн айлчлалын үеэр Ерөнхийлөгчөө үг хэлэх, уулзалт, албан ёсны зоогт оролцоход дагалдан явж, хэвлэлийн хамтарсан хуралд нь ч хамт […]


2017-11-10 12:49
Оросын Ижевск хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 6-д хүрчээ. Энэ тухай аврах штабын төлөөлөгч мэдээлсэн байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-нд тус хотын Удмуртын гудамжны 36 дугаар байрны нэг орц есдүгээр давхраасаа нэг давхар хүртэл нурсан билээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд ослын шалтгаан нь ахуйн хий дэлбэрснээс болжээ.