Мадридын “Реал” клубын хөлбөмбөгчин, Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду жирэмсэн найз бүсгүйгээ араар нь тавьж, реалити шоуны оролцогч, модель Наташа Родригестэй явалджээ.

Модель бүсгүй Роналдуг найз бүсгүйтэй гэдгийг нь мэддэг хэрнээ нэг шөнийг хамт өнгөрөөсөн гэнэ. Родригес өөрийнхөө бүжиглэж буй хэд хэдэн бичлэгийг хөлбөмбөгчинд явуулжээ. Үүний хариуд португал эр түүнийг амьдаар нь харахыг хүсч байна гээд Лиссабонд хамт хоносон байна. “Уг нь би түүнийг найз бүсгүйтэй гэдгийг мэдэж байсан ч амархан хэл амаа ололцож дөнгөсөн. Түүнтэй өнгөрөөсөн шөнө үнэхээр гайхалтай байлаа. Би түүнд сексийн төлөө л хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байсан. Гэхдээ энэ бол миний мөрөөдөл байсан” хэмээн Родригес мэдэгджээ.

Роналдугийн найз бүсгүй өдгөө 8 сартай жирэмсэн юм.

Эх сурвалж: The Sun

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн