2017-11-14 09:441min00

Иранд 70 мянга орчим хүн орон гэргүй болжээ

Iran

Иранд газар хөдлөлтөд хохирсон хүмүүсийн тоо 211-д хүрсэн тухай Press TV мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн орлогч сайд Кассем Жан-Бабайягийн хэлснээр 1.5 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Иран, Иракийн хилийн ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт Багдад хотоос зүүн хойш 204 км, Ираны Керманшах хотоос баруун зүгт 104 км-т бүртгэгдсэн байна. Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр Иранд 70 мянга орчим хүн орон гэргүй болжээ.