Хүн худалдаалах гэм хэрэг буюу хүнй наймаа гэдэг нь хүчээр хөдөлмөр эорлүүлэх биеийг нь үнэлүүлэх, эрхтнийг нь худалдах зэрэг зорилгоор буюу ерөнхийдөө эдийн засгийн хувьд ашиг олох зорилгоор  бусдыг хууран мэхлэх,, хүч хэрэглэх замаар дотоодод эсвэл гадаад улс орнуудад аваачин  хууль бусаар худалдаалахыг хэлдэг. Олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргасан статистик мэдээнд дурдсанаар дэлхийн хэмжээнд жилд дунджаар нэг сая орчим хүн хүний наймааны золиос болдог бөгөөд тэдний 80 орчим хувь нь охид, эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байна. Амархан хууртагддаг, биеэ хамгаалах чадваргүйг  нь далимдуулан хүний наймаачид томчуудаас илүүтэйгээр хүүхэд багачуудыг “онилдог” аж. Хүний наймааны хохирогчид сэтгэл санаа болоод бие махбодийн асар их хохирол амсаж байхад хүний наймаачид жилд ойролцоогоор 150 тэрбум ам.долларын ашиг хонжоо олдог байна.

Хүний наймааны хохирогч болсон хүүхдийн тоо жилд дунджаар 20-27 хувиар нэмэгдэж байна. Золиос болсон гурван хүүхэд тутмын хоёр нь эмэгтэй хүүхэд байдаг аж. Хүйс болон насны хувьд авч үзвэл дэлхийн хэмжээнд хүний наймааны хохирогчдын 59 хувь нь эмэгтэйчүүд, 14 хувь нь эрчүүд, 17 хувь нь охид бол 10 хувь нь хөвгүүд байна.

Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд хүний наймаанд өртсөн гэж тооцогдсон 24.9 сая хүн бүртгэгджээ. Хүний наймаанд өртөгсдийнхөө тоогоор Африк тив нэгдүгээрт, Ази, Номхон далайн бүс нутаг хоёрдугаарт, Европ гуравдугаарт бичигдэж байна. Энэ гэмт хэрэг нь гаралтаараа дэлхийд мансууруулах бодисын наймаа болон галт зэвсгийн хууль бус худалдааны дараа буюу гуравдугаарт ордог байна.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн