2017-11-14 09:201min00

Завхан аймагт хасах 34 хэм хүрч байна

tsas

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 19,20-нд хүйтний эрч суларна гэж мэдээллээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас их орох бөгөөд энэ сарын 16,17-нд хүйтрэх төлөвтэй байна.

Нутгийн баруун хэсгээр буюу  Идэр, Тэсийн голын хөндий, Завхан аймгийн нутгаар  шөнөдөө хасах 34 хэм хүрч хүйтэн бол Төв болон Зүүн аймгуудын нутгаар хасах 15-20 хэмийн хүйтэн байна.

Улсын хэмжээнд цаг уурын 300 гаруй станцууд ажилладаг байна. Үүнээс 100 гаруй нь хүний оролцоогүйгээр гурван цаг тутамд мэдээлэл өгдөг аж.