Дэлхийд

Роналдугийн найз бүсгүй охинтой боллоо

Испанийн “Реал” хөлбөмбөгийн клубын довтлогч, Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналдугийн найз бүсгүй, Испанийн модель Жоржина Родригес охин төрүүлж, ФИФА-гийн хамгийн шилдэг тамирчин дөрвөн хүүхдийн эцэг боллоо.

“Алана Мартина дөнгөж сая төрлөө. Ээж, охины биеийн байдал сайн байна. Бид маш их аз жаргалтай байна” хэмээн Роналду “Instagram” хуудсандаа бичжээ.

Роналдугийн хувьд  гурван хүүхэдтэй. Хоёр өөр тээгч эхээс төрүүлсэн хүүхдүүдийн хамгийн том нь өдгөө 7 настай бага Криштиану бол хоёр нь өнгөрсөн зургаадугаар сард төрсөн ихрүүд болох Ева, Матео нар юм.

Untitled-15 Роналдугийн найз бүсгүй охинтой боллоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close