Улс төрийн тухай мэдээлэл Каталоны иргэдийг сексийн сонирхолгүй болгожээ

Каталоны тусгаар тогтнолоо зарлах гэсэн оролдлого бүтэлгүйтсэний улмаас тус бүсийн иргэд сэтгэл зүйн хямралд автах нь нэмэгдсэн байна. Энэ тухай Diari de Tarragona мэдээлжээ.

Каталондоо томоороо хоёрдугаарт ордог Таррагона хотын сэтгэлзүйчид сүүлийн хоёр сарын хугацаанд сэтгэлээр унаж, стресст орсон гэх хүмүүс ихээр ирэх болсон гэж мэдэгджээ. Түүнчлэн бүсийн иргэд огцом ууртай болж, айдаст автах нь нэмэгдсэн гэнэ.
Бүсийн эмийн сангуудад бэлгэвчний худалдаа буурч, тайвшруулах, нойрсуулах эмийн эрэлт эрс өсчээ.

Таррагонагийн Сэтгэлзүйчдийн холбооны дарга Жауме Дескаррега үүссэн нөхцөл байдлаар сонинд мэдээлэл өгчээ. “Бид амьдралынхаа нэг салбарт хэт төвлөрөхөөрөө үлдсэнээ бүрэн дүүрэн болгож чаддаггүй. Үүссэн нөхцөл байдал хүсэл таашаал нөлөөлж, бидний бусад хүмүүстэй харьцах харилцаанд хор хохирол учруулж болзошгүй” гэж тайлбарлажээ.

“Магадгүй тусгаар тогтнолоо зарлахтай холбоотой үйл явц иргэдийн сэтгэлзүйчид хандах гол шалтгаан нь биш байж болох юм. Гэхдээ эцсийн дүндээ энэ нөхцөл байдал нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь асар их сэтгэлийн дарамт болно. Хүмүүс нөхцөл байдал тэдэнд хэрхэн нөлөөлөх бол гэж бодож эхэлнэ. Энэ бүгдээс үүдэж гэр бүл, найз нөхөд, ажлын харилцаанд асуудал үүсгэж эхэлнэ” хэмээн Дескаррега хэлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн