Дуучин Бейонсегийн ихэр хүүхдүүдийн зураг папараццийн дуранд анх удаа өртлөө. Сэр, Руми нар өнгөрсөн зургаадугаар сард мэндэлсэн ч алдарт хос тэднийгээ сэтгүүлчид, шүтэн бишрэгчдийнхээ хараанаас хол өсгөж байгаа билээ.
Одоо 5 сартай ихрүүдийн зургийг Майамийн амралтын газарт авсан байна. Энд Бейонсе ээж Тина Ноулзын хамт ихрүүдээ арчилж байгаа нь харагдаж байна. Бейонсегийн хувьд хүү Сэрээ тэвэрсэн бол эмээ нь Румигээ тэвэрчээ. The Sun-д мэдээлснээр дуучин бүсгүй хоёр ихрээсээ гадна таван настай охин Блу Айви Картертайгаа хамт амарч байгаа гэнэ.
Ихрүүдийн хувьд папараццид анх удаа өртсөн нь энэ юм. Харин Бейонсе ихрүүдээ нэг сартай байхад нь албан ёсоор зураг авахуулж байсан билээ.