Өчигдөр буюу 11 дүгээр сарын 12-ны ням гарагт Америкийн кино урлагийн академи кино урлагийн салбарт оруулсан амжилт бүтээлийг нь үнэлэн олгодог хүндэт “Оскар”-ын эздийг нэрлэжээ. “The Hollywood Reporter” хэвлэлийн мэдээлснээр ёслолын ажиллагаа Лос-Анжелесийн соёл амралтын нэгэн цогцолборт хаалттай байдлаар явагджээ.
Ингээд алтан баримлыг Канадын жүжигчин Дональд Сазерлэнд (“Жонни зэвсэг авсан”, “Бардамнал ба бахархал”, “ХХ зуун”), Америкийн найруулагч Чарльз Бёрнетт (“Хонь нядлагч”, “Шилэн шийт”, “Блюз”), кино оператор Оуэн Ройзман (“Теле сүлжээ”, “Тутси”, “Чөтгөрт хөөгдөгч”), түүнчлэн кино зохиолч Аньес Варда (“5-7 хүртэлх Клео”, “Парист болсон сүүлчийн танго”, “Аз жаргал”) нар хүртжээ.
Харин тусгай шагналыг Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту “Элс ба бие махбод” хэмээх Мексик, АНУ-ын хилийг хууль бусаар давж буй хүмүүсийн тухай өгүүлдэг кинондоо виртуаль формат ашигласнаараа хүртсэн байна.
1 comment
ГАРЧИГТ … ОСКАР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ … ГЭЖ БИНЭ.