ssssssss.jpg

2018-12-11 10:55
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бий болгосон “мөрөөдлийн баг”-ийг орхих дараагийн эрхэм тодорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли албан тушаалаа огцрохоор болсон гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп хэвлэлийнхэнд мэдэгдэж “Жон Келли энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцрох болно. Түүнтэй хамтран ажиллах таатай байлаа. Та өнгөрсөн хугацаанд үүргээ тун амжилттай гүйцэтгэлээ” […]

09.jpg

2018-12-11 09:17
Хүний бүтээсэн анхны биет болох NASA-гийн Voyager станц 2012 онд од хоорондын буюу интерстеллар орон зайд шилжиж байв. Тэгвэл одоо түүний ихэр болох Voyager 2 станц 17 тэрбум километрийн алсад буюу од хоорондын орон зайн хилд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл манай нарны аймгийн хил хязгаарт хүрээд байна гэсэн үг. Нарны гэрэл, дулаан, соронзон орны нөлөөнд […]

8-3.jpg

2018-12-10 18:30
Францын нийслэл Парис хотод сурдаг 19 настай Англи оюутан Эстеллэ хотын захын “Вал де Марне” дүүргийн нэгэн дэлгүүрээс үсний будаг худалдан авсан байна. Заавар дээр бүх будгаа түрхэхээсээ өмнө хэсэг газар түрхэж туршаад 48 цагийн дараа үсээ будахыг зөвлөсөн байв. Харин Эстеллэ туршилтын хугацаа эхлээд дөнгөж 30 минут болоход үсээ буджээ. Удалгүй түүний хуйх нь […]

huawei.jpg

2018-12-10 17:37
Хятадын ГХЯ-ны дэд сайд Лэ Юйчэн Канад улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Жон Маккаллумыг энэ сарын 8-нд яаралтай дуудан уулзаж, Канадын тал Хуавэй компанийн захирлыг баривчлан саатуулсан хэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр “Канадын тал Америкын талын хүсэлтээр Канадын Ванкувер хотод Хятадын иргэнийг баривчлан саатуулсан нь Хятадын иргэний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, хуулийг уландаа гишгиж, […]

aaaaaa-2.jpg

2018-12-10 15:54
Өнөөдөр буюу Даваа гарагт Stockholm International Peace Research Institute (SIPRI) судалгааны байгууллага дэлхий дахины зэвсэг үйлдвэрлэлийн тайланг гаргаж танилцуулжээ. Тайланд өгүүлснээр 2017 онд зэвсгийн худалдаа, цэрэг армийн үйлчилгээнээс АНУ нийтдээ $222.6 тэрбумыг олж дэлхийд тэргүүлсэн байна. Дэд байранд $37.7 тэрбумын зэвсэг борлуулсан ОХУ оржээ. АНУ-ын орлого өмнөх жилээсээ 2 хувь, ОХУ-ын орлого 8.5 хувь тус […]

boffffff.jpg

2018-12-10 15:43
Японы засгийн газар Хятадын Huawei, ZTE харилцаа холбооны компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг мэдээллийн аюулгүй байдлын үүднээс хориглох шийдвэрийг өнөөдөр буюу Даваа гарагт гаргалаа. Ингэснээр тагнуулж, чагнуулахаас болгоомжилж Хятадын компаниудаас зайгаа барьсан орнуудын тоо нэгээр нэмэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын засаг захиргаа Huawei, ZTE компаниудын бүтээгдэхүүнийг харилцаа холбооны дэд бүтэц байгуулахдаа ашиглахгүй байх шийдвэр гаргасан. Австрали, Шинэ […]

solongos.jpg

2018-12-10 14:02
Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн харъяалагддаг Добүро Минжү намын дарга Сун Хаг Гю өлсгөлөн зарлаад 5 хонож байна. Тус улсад их хурлын гишүүний 300 суудлын 47-г нь намын гишүүдийн авсан суудалд хуваарилдаг сонгуулийн хуультай ба энэхүү хуулийг өөрчилж, Герман улсын хувилбар гэж нэрлэгддэг сонгогч саналаа гишүүнд болон аль нэг намд өгөөд, дараа нь […]

4-6.jpg

2018-12-10 12:24
Олон нийтийн сүлжээгээр Германы канцлер Ангела Меркелийн залуу цагийн нэгэн зураг шуугиан тарьсан билээ. Залуу Меркелийн хажууд хоёр охин сууж буй энэ зураг олон нийтийн сүлжээгээр тархахдаа нэг нь Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте, нөгөө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй байсан гэж баталжээ. Тэгвэл энэ үнэхээр үнэн гэж үү? Тухайлбал, Time сайтад энэхүү […]

zzzzz-1.jpg

2018-12-10 11:40
“Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр Белла Хадидын инстаграм дахь зургийг харсан маш олон шүтэн бишрэгчид нь түүний хэт туранхай байдлыг шүүмжилж, мөн зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өвдөг хүрсэн урт түрийтэй могойн арьсан гутал, хар өнгийн дотуур хувцасны хослолоор гангарсан түүний зурганд 15 мянга гаруй хүн сэтгэгдлээ үлдээсэн байна. “Арьс нөмөрсөн […]

tsereg.jpg

2018-12-10 11:18
Санна Финсруд  гэх 21 настай Норвеги бүсгүй алдаршиж байна. Армид алба хаасан тэрбээр албаа хэтэрхий хөнгөн байсан гэж үзээд халагдсаны дараа гэр хүртэлх 1380 км замыг явганаар туулж өөрийгөө туршихаар шийджээ. Туйлын орчмын Вестеролен ольтригт  алба хаасны дараа тэр Норвегийн өмнөд хэсгийн Шедсму  коммун хүртэл явгаар алхан хүрчээ. Дугуй царайтай, цэнхэр нүдэн бүсгүй энэ аялалын […]