Францын Страсбург хотын төв талбайн Клеберт нээгдсэн Зул сарын барааны үзэсгэлэн худалдаанд оролцож байсан иргэд рүү бууджээ. Тус хотын дарга Роланд Райсын мэдэгдсэнээр террористын суманд 4 хүн амиа алдаж, 12 хүн шархадсан бол 7 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Энгийн иргэд рүү гал нээсэн террорист этгээд цагдаа нартай мөн буудалцаж, шархадсан ч зугтаж амжжээ.
Цагдаагийнхан хотын төвийг бүслэж, авто хөдөлгөөнийг бүрэн хааж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг хэрэгт Террорист халдлага гэсэн тодотгол бүхий хавтаст хэрэг нээн эхлүүлсэн бөгөөд Францын Дотоод хэргийн яам иргэддээ сэрэмжлүүлэг гарган ажиллаж байна.
Сэжигтэн этгээдийг 29 настай, гэрээс нь гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдсон гэх мэдээллээс өөр зүйл дэлгэгдээгүй байна.
Эх сурвалж: eagle.mn