Хятадын найрсаг байдалд барьсан АНУ-ын хариу Huawei-ийн эрх бүхий албан тушаалтны баривчилгаа
Америк, Хятадын хооронд дахиад л томоохон дуулиан үүслээ. Аргентинд болсон “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Трамп, Си Жиньпин нар халуухнаар гар барьж байх зуур АНУ-ын хүсэлтээр Канадад Хятадын цахилгаан барааны тэргүүлэгчдийн нэг Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал, компанийн тэргүүний охин Мэн Ваньжоуг саатуулж таарчээ.
Хятад улс түүнийг яаралтай суллахыг шаардаж байна. Харин Америкийн тал түүнийг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг нь зөрчсөн хэрэгт буруутган, Канадын талаас шилжүүлэх хүсэлт гаргаад байгаа юм. Гэхдээ энэхүү баривчилгааг АНУ-ын зүгээс худалдааны шударга бус дайн явуулж буйн ээлжит жишээ, өрсөлдөгчөө зах зээлээс шахаж гаргах гэсэн оролдлого гэж шинжээчид харж байна.
Мэн Ваньжоу аавынхаа компанид 25 жил алба хашиж байгаа юм. Нарийн бичгийн даргаас удирдлагын багийн орлогч дарга болтлоо дэвшсэн түүний гарт тус компани байдаг гэхэд хилсдэхгүй.
Huawei компанийг АНУ нууцаар тагнуул хийсэн хэрэгт өмнө нь буруутгадаг байсан бол энэ удаад Ираны эсрэг хориг арга хэмжээний хуулийг зөрчсөн гэж үзэж, Мэн Ваньжоуг саатуулжээ. Ингэхдээ 4-5 жилийн өмнөх асуудлыг сөхөж буй бололтой. Өөрөөр хэлбэл Huawei компанид SkyCom гэх компани харьяалагдах бөгөөд энэ нь Америкийн хориг арга хэмжээг тойрч, Ирантай ажил хэрэг явуулсан гэж үзэж байгаа аж. Харин Мэн Ваньжоу 2013 онд буюу таван жилийн өмнө SkyCom тус компанид шилжээгүй байсан гэжээ.
Өмгөөлөгчид нь түүнийг энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж мэдэгдэж байна. Харин шинжээчид энэ асуудлаас өөр зүйлээр баривчилсан гэж харж байна.
Тухайлбал, Huawei компани энэ онд америкчуудыг гүйцэж, дэлхийн ухаалаг гар утасны худалдаагаар хоёрдугаарт бичигджээ. Өдгөө компанийн тус зах зээлд эзлэх хувь 15 хувьд хүрээд байна. Ирэх онд тус компани өмнөд солонгосчуудыг шахаж, энэ салбартаа тэргүүлэгч болохоор зорьж байгаа аж. Үүгээр бүх зүйл дуусахгүй. Huawei бол Made in China-2025 хэмээх үндэсний хэмжээний стратегийн хөтөлбөрийн гол хэсэг юм. Уг хөтөлбөр нь импортыг орлох бүтээгдэхүүн хийж, өөрсдийн темнологи, бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой. Хятадын энэхүү амбицтай төлөвлөгөө мэдээж АНУ-д таалагдахгүй.
Тиймээс ч АНУ-ыг дагаад нэг л өдөр Бельги, Япон Huawei-гийн төхөөрөмжөөс татгалзана гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэгэхээр Мэн Ваньжоу хатагтайг саатуулсан явдал нь АНУ-ын дэлхийн зах зээл дээр шударга бус тоглолтын нэг хөзөр байсан бололтой. Hauwei-гийн топ менежер энэ хатагтайг буруутгасан бүхий л зүйл ангиар нийт 30 жил яллах магадлалтай байна.
15 сая ам.доллараар батлан дааж гаргая гэжээ
Тэгвэл Мэн Ваньжоугийн нөхөр Канадад саатуулагдаад байгаа эхнэрээ 15 сая ам.долларын барьцаатайгаар батлан даалтад авч гарахад бэлэн гэжээ. “Тэр өөрийнх нь нэр дээр байгаа хоёр байшинг барьцаалж, мөн их хэмжээний мөнгөн хуримтлалаа нэмсэн. Ингээд үл хөдлөх хөрөнгө, нэг сая ам.долларын хуримтлал нийлээд 15 сая ам.доллар болж байна” хэмээн Мэн Ваньжоугийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Мэн Ваньжоугийн хувьд Канадад сүүлийн 15 жилд амьдарч байгаа бөгөөд энд охин нь суралцдаг гэж өмгөөлөгч нь мэдэгджээ. Тэгвэл АНУ-ын Холбооны прокурор асан, Клинтоны захиргааны тусгай зөвлөх Нельсон Каннингем түүнийг батлан даалтад гарчихвал Канадаас гарч, Хятаддаа эргэн очно. Ингэснээр Америкийн хуулийнханд баригдахгүй болно гэжээ.
Долоон паспорттой байсан гэжээ
Huawei-гийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг мөн долоон паспорттой байсан гэж мэдэгджээ. Ийм олон паспортыг тэрбээр нэрээ солиод л авдаг байсан гэж буруутгаж байна. Тухайлбал, тэрбээр Хонконгийн хоёр дахь паспортоо хүчингүй болгохгүйгээр гурав дахиа авсан гэжээ.
Мэн Ваньжоу 2014 оны 06 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл АНУ, Канад руу Хонконгийн гурван паспортоор 33 удаа аялж, Нью-Йорк, Бостон, Лос-Анжелес, Сиэтл, Ванкувер зэрэгт очиж байсан гэжээ.
The Standard-ын эх сурвалжийн тэмдэглэж буйгаар хонконгийн гурван паспортоо нэр сольж авсан учраас хууль зөрчсөн үйлдэл биш гэжээ. Гэсэн ч АНУ-ын хуулийн байгууллагынхны хувьд өмнөх олгосон бичиг баримтуудаа хүчингүй болгосон уу гэдэг нь сонирхолтой байгаа бололтой. Тухайлбал, АНУ-ын Хууль зүйн яамнаас түүний KJ040XXX2 дугаартай хонконг паспорт KJ047XXX8 паспортыг олгохоос өмнө хүчингүй болоогүй гэж үзжээ. Мэн Ваньжоуг Сабрина Мэн хэмээх нэрээрээ алдартай юм.
Эх сурвалж: Вести, РИА Новости, Reporter