Тус улсын түүхэнд 1789 оноос хойш тодорсон 45 Ерөнхийлөгчийн сонирхолтой баримтаас түүвэрлэн хүргэж байна.
Нэг: Анхны Ерөнхийлөгч
Анхны Төрийн тэргүүнээр Жорж Вашингтон сонгогдсон. Түүнийг 1792 онд дахин санал нэгтэй улируулан сонгосон юм. АНУ-ын түүхэнд үүнээс хойш сонгогчдын коллегийн гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон Ерөнхийлөгч төрж гараагүй. Жорж Вашингтон нь мөн АНУ-ын түүхэнд төрсөн улс төрийн намын гишүүн биш хоёрхон Ерөнхийлөгчийн нэг юм. Намуудын хоорондын тэмцэл нь улс төрийн амьдралд сөрөгөөр нөлөөлж, улс орны хөгжлийг удаашруулдаг учраас Вашингтон саналыг нь хүлээн авдаггүй байжээ.
Намын гишүүн биш хоёр дахь Ерөнхийлөгч нь Жон Тайлер (1841—1845) байжээ. Тэр Уильям Гаррисоныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад түүнийг нас барсны дараа 1841 онд төрийн тэргүүн болжээ. Дэд ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ Жон Тайлер Вигуудын намын гишүүн байсан ч Ерөнхийлөгч болоод намынхаа бодлогыг дэмжээгүй гэсэн шалтгаанаар намаасаа хөөгдөж байжээ.
Хоёр: 12 жил Ерөнхийлөгчийн тушаалд
Ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн урт хугацаанд хашсан хүн нь Франклин Делано Рузвельт юм. Тэр 1933—1945 онд Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа түүнийг нас бартал нь 12 жил гаруй буюу 4422 хоног үргэлжилжээ. Харин хамгийн бага хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хүн нь Уильям Гаррисон. Тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш 31 дэх өхоног дээрээ нас барсан юм.
Гурав: Залуу ба хөгшчүүд
Хамгийн залуу Ерөнхийлөгчөөр 42 нас 10 сартайдаа ажилдаа орсон Теодор Рузвельт (1901—1909) тодорчээ. Гэхдээ Рузвельт Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж, албан ёсоор тодроогүй. Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 1901 онд Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлиг алагдсаны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч байв.
Сонгогдсон Ерөнхийлөгчдийн хамгийн залуу нь харин 43 насандаа сонгуульд ялсан Жон Кеннеди (1961—1963) байв. Хамгийн өндөр настай Ерөнхийлөгч нь 69 насандаа сонгогдсон Рональд Рейган (1981—1989) байсан. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг тэр 78 настайдаа дуусгаж, дараагийн хүнд өгчээ. Харин одоо өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн хөгшинд тооцогдох болсон. Хэрэв Хиллари Клинтон сонгогдсон бол мөн хамгийн ахмад насны нэгд багтана. Хиллари одоо 69 настай.
Дөрөв: Завсарлагатайгаар хоёр бүрэн эрхийн хугацаа
Дундаа завсарлагатайгаар хоёр бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа Ерөнхийлөгчийн албыг хашсан цорын ганц хүн нь Гровер Кливленд. Тэрээр АН-ын 22 дахь ба 24 дэх Ерөнхийлөгч юм. (1885—1889 ба 1893—1897 он)
Тав: Анхны хар арьстан Ерөнхийлөгч
АНУ-ын түүхэнд хамгийн анхны хар арьстан Ерөнхийлөгч нь Барак Обама 2009—2017 онд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашив.
Зургаа: Нобелийн шагналтнууд
АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч албан тушаал хашиж байхдаа Нобелийн энх тайвны шагнал авцгаажээ. Тэд бол Теодор Рузвельт (1901—1909), Вудро Вильсон (1913—1921), Барак Обама (2009—2017) нар юм. Мөн 1977—1981 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Ерөнхийлөгч асан Жимми Картер энэ шагналыг хүртжээ.
Долоо: Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байгаа анхны эмэгтэй
АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдож байсангүй. Дэд ерөнхийлөгчийн тушаалын төлөө тус улсын түүхэнд эмэгтэй хүн хоёр удаа нэр дэвшсэн түүхтэй. 1984 онд Ардчилсан намаас Жеральдин Ферраро Уолтер Мондейлтай өрсөлдсөн бол 2009 онд Сара Пейлин Жон Маккейнтай Бүгд найрамдах намаас хамт нэр дэвшсэн байв. Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон энэ удаа Ерөнхийлөгчийн төлөө сонгуульд өрсөлдсөн. Тэр бас л гарч ирж чадсангүй. Тэрбээр 2008 онд намын дотоод сонгуульд Барак Обамад ялагдсан юм.
Найм: Цалингаа буяны үйлст зориулагч
Хөрөнгөө уул уурхайгаар босгосон Цагаан ордны 31 дэх эзэн Герберт Гувер (1929—1933) болон чинээлэг гэр бүлээс гаралтай Америкийн 35 дахь лидер Жон Кеннеди (1961—1963) нар Ерөнхийлөгчийн цалингаа буяны үйлст хандивлаж байлаа. Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп цалингаа бас л буяны үйлст зориулна гэдгээ мэдэгдсэн. Трамп эхний улирлын мөнгөө хуваарилан тараасан байгаа. Ер нь Ерөнхийлөгч заавал цалинтай байх ёстой учир Трамп билгэдлийн чанартай нэг долларын цалинг жилдээ авах ажээ.
Ес: Онгоц тээгч “Жорж Буш”
Ерөнхийлөгч нарыг ажлаа өгмөгц тэднийг мөнжхүүлэх ажил эхэлдэг. Төрийн тэргүүн нарын нэрээр онгоц тээгч хөлгүүдийг нэрлэх уламжлал АНУ-д тогтсон байдаг. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Том Жорж Бушийн (1989—1993) нэртэй онгоц тээгч хөлгийг 2006 онд бүтээжээ.
Арав: Чулуунд сийлүүлэгчид
Бас нэг уламжлал нь Ерөнхийлөгчийн номын санг байгуулах ажил юм. Тэр нь Франклин Рузвельт өөрийн баримтуудаа 1939 онд үндэсний архивт өгсөн 1939 оноос эхлэлтэй. Жорж Вашингтон, Авраам Линкольн, Томас Жефферсон дурсгалын цогцолборууд Вашингтонд бий. Тэдний хөшөөг Теодор Рузвельтын хамт Өмнөд Дакато мужийн Рашмор ууланы хадан цохионд сийлсэн байгаа. Жон Кеннедийн булш дээр Арлингтоны оршуулгын газарт мөнхийн гал асч байдаг.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС