Хүний бүтээсэн анхны биет болох NASA-гийн Voyager станц 2012 онд од хоорондын буюу интерстеллар орон зайд шилжиж байв. Тэгвэл одоо түүний ихэр болох Voyager 2 станц 17 тэрбум километрийн алсад буюу од хоорондын орон зайн хилд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл манай нарны аймгийн хил хязгаарт хүрээд байна гэсэн үг.
Нарны гэрэл, дулаан, соронзон орны нөлөөнд оршдог хэсгийг гелиосфер гэдэг. Энэ хүрээний гадна талд од хоорондын орон зай байгаа. Гэсэн хэдий ч Voyager 2 нь нарны аймгийн нөлөөний бүсээс бүрэн гарах болоогүй. Нарны татах хүчний үйлчлэлээс бүрэн гарахын тулд тэр дахин 30,000 жил аялах ёстой гэнэ. Арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн Voyager 2 дээрх багаж төхөөрөмжүүд нарнаас ирдэг соронзон урсгалын хэмжээ буурч, сансрын цацраг туяаны эрчим нэмэгдэж байгааг харуулсан байна.
Энэ нь од хоорондын орон зайд хүрсний шинж юм. Voyager 2 станцын илгээсэн мэдээлэл одоо 16.5 цагийн дараа дэлхийд ирж байгаа. Тэгвэл цагт 55,000 км хурдтай яваа уг биет жилийн дараа гэхэд 466 тэрбум километрийн алсад хүрч, дэлхийд ирэх мэдээлэл нь улам их хоцордог болно. Voyager станцуудыг 1977 онд сансарт хөөргөсөн бөгөөд Бархасбадь, Санчир, Дэлхийн ван, Далайн ван гарагуудыг судлах анхны зорилготой байсан.
Гэвч тэдний даалгавар 5 жилийн дотор биелэх боломжтой байсан тул дараа нь цааш ертөнцийн хязгаар хүртэл аялуулахаар болсон юм. Одоо тэд 41 жил сансрын уудамд аялж явна. Эрдэмтэд тэднийг хэдэн тэрбум жил зогсолтгүй аялах боломжтой гэж үздэг. Энэ замд нь ямар нэг оюун ухаантнууд тааралдах магадлалтай гэж үзээд станцын гадна Америкийн далбааг зурж, дотор нь дэлхийн дуу чимээ, зураг хөргийг хадгалсан “Golden Record” бичлэгийг суулгаж өгсөн юм.
Эх сурвалж: Quartz
4 comments
41 нисэж 17 тэрбум км явчихаад 1 жилийн дараа 466 тэрбум км-н зайтай болчихсон байна гэж юм байхгүй. Мэдэхгүй ч гэсэн энгийн логик тооцоо баймаар юм.
41 жил нисэж 17 тэрбум км явчихаад 1 жилийн дараа 466 тэрбум км-н зайтай болчихсон байна гэж юм байхгүй. Мэдэхгүй ч гэсэн энгийн логик тооцоо баймаар юм.
гариг ертөнц хязгааргүй хэдэн зуун жил нисээд хязгаарт нь хүрч чадахгүй энэ бол Бурханы бүтээл шүү дээ
481.8 say km iin alsad odoh yum bn daa