АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бий болгосон “мөрөөдлийн баг”-ийг орхих дараагийн эрхэм тодорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли албан тушаалаа огцрохоор болсон гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгч Трамп хэвлэлийнхэнд мэдэгдэж “Жон Келли энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцрох болно.
Түүнтэй хамтран ажиллах таатай байлаа. Та өнгөрсөн хугацаанд үүргээ тун амжилттай гүйцэтгэлээ” гэж мэдэгджээ. Келлигийн залгамжлагч хараахан тодроогүй байгаа ч хэвлэлийнхэн дараагийн “тамгын газрын даргаар АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ник Айерс байх магадлалтай” гэж уламжлав. Тэрбээр өнгөрөгч амралтын өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн барьсан байна.