АНУ-ын Алабамагийн их сургуулийн судлаачид өдөр бүр гадил идэх нь зүрх судасны өвчлөл, цус харвалтаас сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Судалгааг зүрхний өвчний хам шинж тээгч хулганууд дээр хийсэн бөгөөд тэднийг өдөр бүр гадиланд их хэмжээгээр агуулагдах калигаар хооллож байжээ. Энэ хугацаанд хулгануудын артерын судас бүдүүрч,зүрхний цусан хангамж эрс сайжирсан үзүүлэлт гарсан байна. Гадил нь хүнсний ногоо, жимсний төрөл дундаа калигаар хамгийн баялаг жимс юм.
Мөн үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр хэрээрээ цусны даралтын тогтвортой байдлыг хангадаг байна. Их Британий Зүрх судасны өвчлөлийн сангийн судлаач Майк Клептон хүний бие өдөрт 3200 мг калийн илчлэг авах шаардлагатай бөгөөд энэ нь хоёр ширхэг гадил идэхэд л хангагдах аж. Гэхдээ энэ хэмжээ хэтэрвэл зарим хүмүүс гүйлгэх, тавгүйрхэх мэдрэмж төрж мэдэх тул нэг өдөрт хоёроос дээш ширхэг гадил идэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гадил идэх нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж өгдөг. Гадиланд “аз жаргалын даавар” болох серотониноос авахад шаардлагатай нэгдэл болох триптофан агуулагддаг юм байна. Энэ эрдэс бодис сэтгэл санааг тогтворжуулж, нойргүйдлийг үгүй хийдэг юм. Түүнчлэн, броккли, төмс, загас, өндөг зэрэг бүтээгдэхүүн мөн калины өндөр агууламжтай тул зүрх судасны өвчтэй хүмүүс өргөнөөр хэрэглэхийг санал болгов.
Эх сурвалж: independent.co.uк