Эмнэлэгт тог тасарсны улмаас аппарат унтарч гурван сартай хүүхэд нас барсан тухай мэдээ олон нийтийн сүлжээнд түгж, иргэдийг бухимдуулсан. Говь-Алтай аймгийн Бигэр суманд болсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн мэдэгдээд байна.
Арванхоёрдугаар сарын 06-ны өглөө 08.10 цагт хүүхэд биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай эмнэлэгт ирж, 10.40 цаг хүртэл буюу хоёр цаг гаруй аппаратад ороод нас барсан байна. Энэ үед тог тасраагүй бөгөөд өдөр нь аймгийн төв эмнэлгээс эмч нар ирж хүүхэд нас барсан шалтгааныг тогтоосон. Одоо шинжээчид томилогдож ажиллаж байгаа гэж тэрбээр мэдэгджээ.
1 comment
…. аймгийн төв эмнэлгээс эмч нар ирж хүүхэд нас барсан шалтгааныг тогтоосон. Одоо шинжээчид томилогдож ажиллаж байгаа … энийг одоо юу гэж ойлгох вэ?
Нас барсан шалтгаан нь тэгээд юу юм. Шинжээчид томилогдож юу тогтоох гэж байгаа юм