2019-01-09 17:32
АНУ-ын Аризона мужийн Финикс хотын эмнэлэгт 10 орчим жил ухаангүй асруулж байгаа эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Тэгвэл Финикс хотын цагдаагийн газар өчигдөр эмнэлгийн бүх эрэгтэй ажилтнуудаас ДНХ шинжилгээ авч, эрэн сурвалжлах зөвшөөрөл авснаа зарлажээ. Биеэ хянах чадваргүй өвчтөнүүдийг урт хугацаанд асрах үйлчилгээ үзүүлдэг Хасиенда эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал […]










