Нэгдүгээр сарын 8-ны мягмар гарагт Бээжинд ирсэн Ким Жон Ун ирсэн өдрөө Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, цаг орчим ярилцсан байна. Энэ уулзалтаар хоёр орны Төрийн тэргүүн юу яригдсан нь тодорхойгүй байгаа юм.
Уулзалтын дараа Ши Жиньпин Ким Жон Уны 35 насны төрсөн өдөрт зориулж хүндэтгэлийн зоог барьжээ. Лхагва гарагт Хойд Солонгосын удирдагч Бээжингийн ойролцоох Тон Рэн Тан компани 300 орчим жилийн түүхэн уламжлалтай эмийн үйлдвэртэй танилцсан байна.