УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Тус намын бүлэг тогтоолын төсөлдөө гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тус бүлгээс УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ыг тараах төсөл бүхий гишүүдийн гарын үсгээ зурах самбарыг байршуулжээ. Самбарт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурсан байна.
УИХ-ын бусад гишүүд гарын үсгээ зурах эсэх нь өөрсдийн эрх бөгөөд хэрэв 2/3 нь тус самбарт гарын үсгээ зурвал дээрх төслүүдийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ.
“Гишүүд талцалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор гарын үсгээ зурах хэрэгтэй. Хамгийн гол нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулна гэвэл нийт зардал 16 тэрбум төгрөг байгаа” гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодотголоо.